• Эхлэл
  • Өнөөдөр долдугаар сарын 1

Өнөөдөр долдугаар сарын 1

2020/07/01

Өнөөдөр долдугаар сарын 1. Одоогоос яг 12 жилийн өмнө 2008 оны долдугаар сарын 1-нд Монголын төр гэм зэмгүй таван иргэнээ буудан хөнөөсөн өдөр.

Сонгуульд өгсөн саналаа луйвардуулсан иргэд нийслэлийн тав талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийлж, тухайн үеийн МАХН-ын төв байрыг галдсаны дараа (хожим гал тавьсан этгээд нь өөрөө сэжигтэй болоод явчихсан) цагдаагийнхан үймээнийг хүч хэрэглэн тарааж, эцэст нь зүв зүгээр гудамжинд гүйж явсан дөрвөн хүнийг буудан хороосон, нэг нь МАХН-ын төв байранд паарнаас гавлуулаад угаартаж нас барсан эмгэнэлт өдөр.

Бас 700 гаруй залуусыг төрийн эсрэг, зандалчлах гэмт хэрэгт буруутган бөөнөөр нь ялласны 12 жилийн ой. Уг хэрэг гарах үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн Ц.Мөнх-Оргил, хэрэг явдал дууссаны дараа 700 гаруй залуусын хилсээр яллан шоронд хорьсон сайд Ц.Нямдорж нар  гурвантаа улиран парламентад суусны 12 жилийн ойн өдөр.

Мөн Монголын төр хилсээр амиа алдсан, эрүүдэн шүүлгэсэн иргэдээсээ уучлал гуйж, хөшөө дурсгалыг нь босгох амлалт авснаас хойш 12 жил өнгөрсөн өдөр. Амлалтаа биелүүлж, хөшөө дурсгалаа босгохоос зугтсаар ирсэн 12 дахь жилийн ой. Иргэн Н.Энхбаяр хүүгийнхээ дурсгалыг хүндэтгэх, МАХН-ын нүглийг ариусгахаар Тусгаар тогтнолын ордын өмнө зул өргөж ирсний 12 дахь жилийн ойн өдөр.

Сонгууль болгоны дараа иргэн нь төрдөө гомдож үлддэг, гомдоох тоолондоо  “Ахиад долдугаар сарын 1-нийг хүсээ юу?” хэмээн төр нь иргэнээ дарамталж, айлгаж ичээж ирсний 12  дахь жилийн ойр өдөр...

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин