• Эхлэл
  • Сангийн сайд аа! Ногдол ашиг хаана гацав?

Сангийн сайд аа! Ногдол ашиг хаана гацав?

2020/09/04

- “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу?-

Сангийн сайд нүүрс ачсан машины цувааг тоолсоор, ЭТТ иргэдэд ногдох хувьцааны мөнгийг шилжүүлсээр “тулчихлаа”. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 27-нд “Экспорт нэмэгдэж байна. Өчигдөр 2233 машн нүүрс гарсан нь түүхэн хамгийн өндөр экспортын хэмжээ юм” гээд эрхийгээ гозойлгон жиргэжээ.

Уучлаарай, Ч.Хүрэлбаатар сайд аа! Энэ таны амжилт биш юм аа. Хариуд нь танд “дунд хуруу илгээмээр” санагдчихлаа. Яагаад гэж үү? Яг энэ түүхэн амжилт гаргасан өдөр чинь “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд ээрүүлж яагаад ногдол ашиг тараахгүй байгаагаа тайлбарлалаа л даа. Тэдний зүгээс хийх ёстой ажлаа хийжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хэлснээр бол тус компани 2019 онд 1.3 их наядын ашигтай ажиллажээ. Иргэдэд тараах ногдол ашигт, төмөр замд, бүр 30 мянган хонинд нэг сая ам.долларын хандив өргөснөөс нь харвал үнэн байх. Ингээд “ЭТТ” компанийн 14.7 хувийг 2 сая 513 мянган иргэн эзэмшдэг гэнэ. Нийт 2 тэрбум 200 сая гаруй хувьцаагаа нэг хувьцаанд ногдох ашгийг 90 төгрөгөөр тооцохоор 190 тэрбум төгрөг, үүнээс ашгийн 10 хувийн татварыг хасаад 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн гэж ярилаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин