• Эхлэл
  • “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг өмөөрөх шалтгаан: Баримт 1. Байшин үйлдвэрлэх кобинат-1 төсөл хэрэгжиж эхэлсэн түүх

“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг өмөөрөх шалтгаан: Баримт 1. Байшин үйлдвэрлэх кобинат-1 төсөл хэрэгжиж эхэлсэн түүх

2020/09/18

“Шинэ бүтээн байгуулалалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд “Эрэл” компанид Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) үйлдвэрийг шинэчлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлээч гэсэн хүсэлтийг 2013 онд тавьжээ. Энэ хүсэлтийг хүлээн авсны дараа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан, шууд зээлийн гэрээ хийж, санхжүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн байдаг.

Видеог ЭНД дарж үзнэ үү

Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ болон Засгийн газрын шийдвэрээр БҮК-1-ийг шинэчлэх төслийн хүрээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд мэдэгдэж, Улаанбаатар хотод 184 мянган айлыг орон сууцаар хангах ажлын хүрээнд жил бүр 150 мянган ам метрээс доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламжууд, 5000 айлын орон сууцыг “Эрэл” компанийн хэрэгжүүлж буй БҮК-1 үйлдвэрт захиалан, тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авахаар баталгаа гаргасан байдаг.

Ийнхүү Хөгжлийн банк төслийн нийт санхүүжилтийн 1/3 буюу 14 сая ам.доллар олгож, үлдэгдэл 9 сая ам.долларын санхүүжилтийг олго гэсэн Засгийн газрын 254 дүгээр тогтоол батлагдсан боловч хэрэгжээгүй юм.

Иймд бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулж, БҮК-1 үйлдвэр ашиглалтад орж, 2018, 2019 онд Засгийн газраас захиалгаа авч, урьд гаргасан баталгааг хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар ажлын хэсэг гарган, төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгох олон хувилбараар хэлэлцээ хийсэн боловч харамсалтай нь бодит үр дүн, шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: ugluuniishuudan.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин