• Эхлэл
  • Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно

Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно

2020/11/21

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм эрдэм-шинжилгээний нэгдсэн III форумаа 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр онлайн хэлбэрээр Осака хотоос зохион байгуулах гэж байна.

Уг форум нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААН” уриан дор явагдах юм.

Салбар салбарын эрдэмтэн, доктор, докторантууд судалгааны илтгэлээ хэлэлцүүлэхээс гадна “Ковид-19” халдварын тархалттай холбоотой судалгаанд суурилсан, практик ач холбогдол бүхий илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Форумыг Монгол Улсаас  Япон улсад суугаа Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран зохион байгуулж байна. Тус бүлгэм нь 2016 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 241 докторант, судлаачдыг нэгтгээд байна.

Форумын гол зорилго нь Япон улсын өнцөг булан бүрт сурч, ажиллаж буй шинжлэх ухааны салбар бүрийн судлаачид хоорондоо танилцан, эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэх, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн  туршлагаас суралцахаас гадна  дэлхий дахины тулгамдсан асуудал болж буй “Ковид-19” цар тахлын үед гадаад дотоодод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний давуу болон сул талууд,  цаашид сайжруулж болох гарц гаргалгааг эрэлхийлэхэд чиглэж байна. 

Энэ жилийн форум нь “Нэгдсэн” болон Ковид-19 цар тахалтай холбоотой “Тусгай” хэсэг хэмээх 2 хэсэгтэй бөгөөд “Зочин багшийн илтгэл”, “Нийгмийн олон салбарт ажиллаж буй докторууд болон зэрэг цолоо хамгаалахаар суралцаж буй докторантуудын илтгэл”, судлаачдад тулгарч буй асуудлыг хөндсөн “Хэлэлцүүлэг” гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Зочин багшаар Япон улсын "Цүкүба" их сургуулийн профессор, хөрс судлаач К.Тамура, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал, профессор Д.Ганбат нар оролцоно.

Өмнөх жилүүдийн Форумыг амжилттай зохион явуулахад Монгол улсын Гадаад харилцааны яам, Япон дахь Монголын Элчин Сайдын яам, төрийн бус байгууллагууд, Японы их дээд сургуулиуд хамтран ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин оролцож байна.

Япон дахь докторант, судлаачдын бүлгэмээс зохион байгуулах онлайн форумд бүртгүүлэх заавар

Сэдэв: Япон дахь докторант, судлаачдын бүлгэмийн Эрдэм шинжилгээний нэгдсэн III форум

Хэзээ: 2020.11.23-ны Даваа гарагт Монголын цагаар 9:30-16:10 цагт (Японы цагаар 10:30-17:10)

Zoom Линк:

https://us02web.zoom.us/j/85840889394?pwd=N0ZnWi8yQllzQ0lRcFkxVDFVclhHdz09

Доорхи Meeting ID болон Passcode-ийг оруулна уу!
 

Meeting ID: 858 4088 9394

Passcode: 112320


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин