• Эхлэл
  • С.Баяр, С.Баярцогт нарын давж заалдах шатны шүүх хурал болно

С.Баяр, С.Баярцогт нарын давж заалдах шатны шүүх хурал болно

2020/11/28

Ирэх долоо хоногт С.Баяр болон С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн хоёр шүүх хуралдаан болно. 

Тодруулбал, анхан шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 23-ны өдрийн шийтгэл тогтоолтой шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 1-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд болно. 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан ирэх сарын 03-ны өдөр болно. 

Эдгээр шүүх хуралдаанууд цахим хэлбэрээр болно гэж Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин