• Эхлэл
  • Хятад Шинжааны суртал ухуулгын кампанит ажлын хүрээнд хөгжимт кино цацлаа

Хятад Шинжааны суртал ухуулгын кампанит ажлын хүрээнд хөгжимт кино цацлаа

2021/04/07

“Дууны жигүүр” улсаас санхүүжүүлсэн хөгжимт кинонд Уйгур лалын шашинтнууд болон бусад цөөнх үндэстнүүд өнгө өнгийн даашинз өмсөөд баяр хөөртэйгөөр дуулж бүжиглэж буй ээлжит сайхан мэдрэмжийг төрүүлэх бүс нутгийн цөөнхийн талаархи ядарсан хятад хэвшмэл ойлголттой кино цацагдлаа.  

Энэхүү төсөл нь Хятадын бүс нутаг дахь бодлогоо хамгаалах суртал ухуулгын кампанит ажлын сүүлийн үеийн нэмэлт бөгөөд эрх баригчид хяналтын камер, цагдаагийн постын сүлжээг ашиглан хатуу хяналтаа тогтоон, олон уйгур болон бусад мусульманчуудыг олон нийтийн дотоод лагерь, шоронд хорьсон байна.

Шинэ Зеландын Кантерберийн их сургуулийн Хятадын улс төрийн профессор Анне-Мари Брэди олон улсын кампанит ажлыг ганц сэдвээр үзсэн хамгийн том кампанит ажил гэж нэрлэв. 

Тэрээр "Үр нөлөөтэй эсэхээс үл хамааран ийм суртал ухуулга үргэлжилнэ. Гол нь контент тэр чигтээ намуухан, догматик шинжтэй боловч улам бүр түрэмгий болж байна" гэж хэлсэн байна. 

Энэхүү мюзикл нь үндэстэн хоорондын энх тайвны эв найрамдлын тухай өгүүлдэг.  Уйгур, казах, хан хятад гэсэн гурван залуу хамтдаа хөгжмийн мөрөөдлөө биелүүлэхээр нэгдэж байгаа тухай өгүүлдэг. Толгойн ороолтоос өөр тэдний итгэл үнэмшил, шашныг илэрхийлэх онцлох зүйлгүй кино ажээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.coma


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин