• Эхлэл
  • МАХН-ын 100 жилийн ойн тэврэлт МАН-ыг тарааж мэдэхээр болов

МАХН-ын 100 жилийн ойн тэврэлт МАН-ыг тарааж мэдэхээр болов

2021/04/07

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн намуудын зөвшилцөл ид дундаа, халуухан үргэлжилж байна. МАХН-ын дарга н.Энхбаяр лав МАН-тай хамтарч сонгуульдахаар болж байх шиг. Хариуд нь хоёр сайд, гурван төрийн нарийны суудал нэхсэн тухай мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэллээ. Ингэсгээд ХҮН ч гэсэн хоёр том намын аль нэгийг бараадах байх. Гэхдээ АН уу, МАН уу?

МАН-тай тохирьё гэвэл МАХН-ын дэргэд чац дутна. АН-тай тохирьё гэсэн ч олох зүйл нь бага. Авсан, өгснөө тооцвол МАН-ыг дэмжиж болох ч, алс ирээдүйгээ бодвол АН талдаа гарах нь улс төрийн өрөг дээр хүчийг тэнцвэржүүлж болох юм. Аль аль нь ач холбогдол багатай гэж үзвэл "гуравдагч хүчин" гээд ганцаараа сонгуульд орж бас болно.

Харин МАН, МАХН-ын хувьд энэ удаагийн айлсал илүү бодитой харагдаж байна. МАН-/МАХН/ын 100 жилийн ойгоор хоёр намын дарга хөтлөлцөөд талбай тойрсон явдал үүний эхлэл байсан ч гэж болно. Энэ эрчээрээ нийлээд нэг нам болчихвол аль алинд нь хэрэгтэй. Харин эсрэгээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан түр зуурын эвсэл байгуулбал МАХН-ын даргын тэврэлт МАН-д нэлээд өндөр үнэтэй тусах нь. Гурван сайд /Б.Тулга, О.Цолмон, З.Баянсэлэнгэ гээд нэр устайгаа гарсан байна/, хоёр төрийн нарийн гэдэг бол УИХ-д ганцхан суудалтай намд маш том наймаа. Ард нь ганцхан Н.Энхбаяр гэдэг хүч бий.

Энэ дайны хүчээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын яаж бол яаж самарч чадна. Гай таарч У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч болчихвол дүрмийн дагуу МАН-ын даргын суудлыг авах ёстой Ерөнхий сайд дахиад нэлээн хэдэн даваа давах хэрэгтэй болов. Эндээсээ хоёр нам нэгддэг байлаа гэхэд Н.Энхбаяр лав Л.Оюун-Эрдэнийг намын даргад зүв зүгээр суулгачихгүй л байх.

Б.Аялгуу


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин