• Эхлэл
  • МАН-ын Хяналтын хороо хуралдаж эхэллээ

МАН-ын Хяналтын хороо хуралдаж эхэллээ

2021/05/13

МАН-ын Хяналтын хороо 12.00 цагаас хуралдааны тов зарлаж, хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хурлаар нэр бүхий улстөрчийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. 

Энэ асуудалд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бүрэн эрхээсээ түдгэлзүүлж, шалгуулах ёстой" гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас МАН-ын гишүүнчлэлээс хасаж, хариуцлага тооцох болно гэдгээ мөн онцолсон. 

Мөн энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин