• Эхлэл
  • Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг УДШ хаалттай хэлэлцэж байна

Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг УДШ хаалттай хэлэлцэж байна

2021/05/14

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хаалттай хэлэлцэж байна.

Тодорхой хэлбэл, Ц.Амгаланбаатарнарт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэж байгаа юм. Шүүх хуралдааныг даргалагч шүүгчээр н.Хосбаяр, илтгэгч шүүгчээр н.Цогт, шүүх бүрэлдэхүүнд н.Амарбаясгалан, н.Батцэрэн, н.Эрдэнэбалсүрэн нар оролцож байгаа юм байна. 

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт шүүхээс ял оноосны дараа тэдний өмгөөлөгчид эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хүсэлт гаргасан билээ. Энэ дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад ҮДШ-эд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын 82-р тогтоолоор С.Зоригийн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргасан тул шүүх хуралдааныг нээлттэй явуулна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан авч хаалттай хуралдуудахаар болжээ. Шалтгаан нь "эрүүдэн шүүсэн" хэрэг нууцаас гараагүй, хэргийн талаар прокурорын дүгнэлт "нууц" дардастай ирсэн учир шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин