• Эхлэл
  • "Номын баяр"-ын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэнэ

"Номын баяр"-ын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэнэ

2021/06/14

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны Есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. 

Тус хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.

Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал Тав болон Есдүгээр сард хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амардаг болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Их хурлын гишүүн
    Номын талаар авах арга хэмжээ хэрэгтэй. Ном бүтээгчид хамгаас гадуурхагдаж байна номноос бүгд зугтаж байна. Номын дэлгүүрийг хүрээгүй болгоооч. Номыг татваргүй болго. Том дэлгүүр бүрт номын тасаг ажиллуулж түрээсгүй болгооч. Ном бүтээгчид урамшуулал олгоё.
    2021 оны 06 сарын 14
Сонин хачин