• Эхлэл
  • АНУ-д халдварын 95 хувийг омикрон эзлэх болжээ

АНУ-д халдварын 95 хувийг омикрон эзлэх болжээ

2022/01/05

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д өнгөрсөн долоо хоногт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлуудын 95.4 хувь нь “омикрон” хувилбараар халдварласан нь өмнөх долоо хоногийнхоос ихээхэн өссөн үзүүлэлт боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварласан шинэ тохиолдлуудад “омикрон” хувилбарын эзэлсэн хувийг авч үзвэл, 12 дугаар сарын 11-ний байдлаар 8 хувь, 12 дугаар сарын 18-ны байдлаар 37.9 хувь, 12 дугаар сарын 25-ны байдлаар 77 хувь, нэгдүгээр сарын 1-ний байдлаар 95.4 хувийг эзэлжээ. 

"COVID-19" халдварын үзүүлэлтүүдээрээ дэлхийн улсын орнуудаас нэгдүгээрт жагссан хэвээр байгаа АНУ-д халдварын 57 сая гаруй тохиолдол илэрч, 830 мянга гаруй хүн халдвараар нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин