• Эхлэл
  • Дэлхий Энэ долоо хоногт

Дэлхий Энэ долоо хоногт

2026/11/09

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд:

Арваннэгдүгээр сарын 9

  • Европын Холбооны Дроны асуудлаарх дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 9-10-нд болно. Европ тивд дроныг ашиглах аюулгүй ажиллагааны зохицуулалт, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварын талаарх дээд түвшний бодлогыг боловсруулна.
  • Шинжлэх ухаан, энх тайвны олон улсын долоо хоног 11 дүгээр сарын 9-15-нд болно. Энэ бол шинжлэх ухааны дэвшил, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг долоо хоног юм.
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал /СОР31/ 11 дүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Туркийн Анталия хотод зохион байгуулагдана.
  • Цөмийн зэвсгийн эсрэг олон улсын өдөр
  • Фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийн эсрэг олон улсын өдөр.

Арваннэгдүгээр сарын 9-15

  • Пауэрлифтингийн ДАШТ (Equipped Powerlifting) явагдана.
  • Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ (IIHF Women's World Championship) Дани улсад зохион байгуулагдана.
  • Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадам Сенегал улсын нийслэл Дакар хотноо, түүхэнд анх удаагаа Африк тивд болж байна. 9-нөөс 15-ны өдрүүдэд медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болон хаалтын ажиллагаа болно.

Арваннэгдүгээр сарын 10

  • Дэлхийн залуучуудын өдөр
  • Олон улсын нягтлан бодох бүртгэлийн өдөр (Нягтлан бодогчдын өдөр)

Арваннэгдүгээр сарын 11

  • АНУ-ын 66 дугаар хурдны зам нээгдсэний 100 жилийн ой

Арваннэгдүгээр сарын 12

  • ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй Инновацийн төлөөх нээлттэй шинжлэх    ухааны бага хурал Парис хот дахь ЮНЕСКО-гийн Төв байранд болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана

Арваннэгдүгээр сарын 13

  • Боловсролын ногоон хөгжлийн түншлэлийн жил тутмын 4 дэх удаагийн уулзалтаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дүгээр бага хурлын (COP31) хүрээнд боловсролын тогтолцоог ногоон болгох амлалтуудыг бодитоор хэрэгжүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Катар улсын Доха хотноо болж буй буудлагын ДАШТ (ISSF World Championship) өндөрлөнө.

Арваннэгдүгээр сарын 14

  • Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр Энэ бол ) бол чихрийн шижин өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой дэлхийн хэмжээний кампанит ажил юм
  • Саудын Арабын Эр-Рияд хотноо эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын төрөлд шилдэг 8 теннисчин өрсөлддөг WTA Finals тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолтууд болно.
  • Нью-Йорк хотын алдарт "Мэдисон Скуэр Гарден" ордонд UFC-ийн ээлжит томоохон тулаанууд, тэдгээрийн дотор хүнд жинд Сирил Ган, Тайсон Хокит нарын тулаан болно.

Арваннэгдүгээр сарын 15

  • Зам тээврийн ослын хохирогчдыг дурсах дэлхийн өдөр
  • Сёрфингийн дэлхийн наадам (ISA World Surfing Games) Перу улсын Пунта Рокас далайн эрэгт болно
  • Италийн Турин хотноо шилдэг 8 эрэгтэй теннисчин оролцох ATP Finals улирлын Хаалтын тэмцээн эхэлнэ  
  • NFL International Games буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) дэлхийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан олон улсын цуврал тоглолтын ээлжит үзүүлбэр Германы Мюнхен хотын "Альянц Арена" цэнгэлдэх хүрээлэнд болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна