• Эхлэл
  • Нүүрсний сонсголыг долдугаар сарын 1-нээс өмнө хийнэ

Нүүрсний сонсголыг долдугаар сарын 1-нээс өмнө хийнэ

2023/06/19

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ингэснээр өмнөх түр хороо болох Г.Ганболд гишүүний нэг жилийн турш удирдсан түр хороо татаг буугдаж байгаа юм. Товчхондоо, УИХ-дарга Г.Занданшатар Г.Ганболдоор ахлуулсан түр хороог ажлаа хийж чадсангүй хэмээн дүгнэж байна гэж ойлгож болно. Учир нь хуулийн дагуу зургаан сарын хугацаатай байгууллагдсан түр хороо хугацаагаа нэг удаа 6 сараар сунгуулсан ч эцэст нь нотлох баримтын сонсголоо хийж чадаагүй. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо хийх нь байтугай УИХ-д тавих ёстой тайлангаа ч тавьж чадахгүйгээр өнгөрсөн долоо хоногт хуулийн хугацаа нь дууссан.

Тиймээс УИХ-ын дарга “нүүрсний хулгайн” асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад “гал” атгаж чадах сайд, дарга нар болон сөрөг хүчний төлөөллүүдийг багтаасан “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах түр хороог байгуулжээ.

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн

Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn С.САРУУЛ


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин