• Эхлэл
  • Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

2024/02/18

Орон нутагт цаг агаарын байдал хүндэрснээр нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Харин орон нутгийн байдлаар Авто замын арчлалтын мэдээллийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас хүргэлээ. 

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлуудыг хийж байгаа юм.

Үүнд:

  • А0202 дугаартай Мандалговь Даланзадгад чиглэлийн авто замын 0-17км; 22-29км хооронд зорчих хэсэг дээрх шуурсан цасыг ачигчаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 250-272км-ын хооронд зорчих хэсэг дээрх шуурсан ачигчаар тус тус цэвэрлэх ажлыг “Дундговь авто зам” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Ита нэг, ХАБЭА-н ажилтан нэг, ачигч гурав, замчин дөрөв, жолооч гурав, үйлчилгээний машин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • А0402 дугаартай Дархан Сүхбаатар чиглэлийн 285-290-р км-т “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг хашлаганы ёроолын цас гараар цэвэрлэх ажил хийгдэж байна.
  • А0201 дугаартай Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замд цас орж хүчтэй цасан шуурга шуурч зорчих хэсэгт их хэмжээний цас тогтсоныг автогрейдер, ачигч, цас буудагчаар цасыг 24 цагийн турш ажиллаж байна. Өнөөдөр 50-164км-ын хооронд автогрейдер, ачигч, цас буудагч зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг зам хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Мөн А25 дугаартай Өндөрдов, Зуунмод, Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн халтиргаа дээр бодис цацах ажил хийгдсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин