• Эхлэл
  • Эхэсийн уургийн эгэлгүй гайхамшиг

Эхэсийн уургийн эгэлгүй гайхамшиг

2024/06/08


Олон зуун хүнийг эрүүлжүүлж, гадаадад өндөр өртгөөр эмчлүүлэх заалттай өвчтөнийг эх орондоо эдийн засгийн эрсдэл асуудалгүйгээр эмчлүүлж илаарших гайхамшигт боломж олгож байгаа “Мөнх дом” сувиллын үндсэн эмчилгээ нь эхэсийн уургийн эмчилгээ. Нэг үгээр химийн агууламжгүй, нэг өвчлөлийг эдгээх гээд бусад эд эрхтэнээ хордуулж өвчлүүлж байдаг эм тарианаас ангид, эд эсийг залуужуулан сэргээж, нөхөн төлжүүлж, бүх төрлийн өвчнийг гайхамшигтай эдгээж байгаагаараа хэмжээлшгүй үр дүнтэй. Энэ таатай сайхан боломжийг хүн арддаа олгож байгаа эрхэм ачтан хэн бэ?
“Мөнх дом” сувиллын ерөнхий захирал,  АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж эрхэм 1973 онд Анагаахын дээд сургуулийг улаан дипломтой төгсөн, 1986 онд ординатурт суралцсаны дээр эх барих, уламжлалт, хүүхэд эрчимт эмчилгээ, дотор, халдварт гээд олон мэргэжил эзэмшсэн хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДээдС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны Ялма төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын ерөнхий захирлаар ажиллаж анагаах эрдмээ түгээсээр буй.  
Энэ гайхамшигт эмчилгээний үр дүнгээр бүрэн эдгэрсэн олон мянган хүмүүсийг төлөөлж хоёрхон түүхийг бодит баримтанд үндэслэн өгүүльюү.
МАНАЙ ГЭР БҮЛД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ АВЧИРСАН ЭГЭЛГҮЙ ХҮН
Увс аймгийн иргэн Б.Отгон. /30 гаруй жил унаж татаж, байнга эм ууж ирсэн охин нь эмээ ор тас орхин, унаж татахаа больж эдгэрсэн/
Миний охин одоо 40 настай. Багадаа өвдөөд, эмчилгээний улмаас антибиотекийн хорлого болоод чих нь сонсголгүй болчихсон юм. Охиноо би тусгай сургуульд оруулсан. Гэтэл 1-р ангиа төгсөх жилээ унаж татаж эхэлсэн. Хичээл сургуульдаа ч явж чадахаа больсон. За тэгээд тэр цагаас хойш 30 гаруй жил унаж татаж, байнга эм ууж ирсэн дээ. Эхэндээ жилд хэд унадаг байснаа сүүлдээ уналт нь ихсээд байдаг боллоо. Зөндөөн эмчилгээ хөөцөлдөж байнга л эрэл сурал болж, олон эмнэлгээр эмчлүүлж ирсэн ч дорвитой засал аваагүй. Хотод ирж унтуулгын эмчилгээний аппаратанд ч орж үзсэн. Хүчтэй, өндөр дозтай эмийг байнга уухыг эмч нар зөвлөөд, охиндоо авч уулгах болсон. 
2022 оны 2-р сард юмдаг, манай хоёр дүү “Мөнх дом” сувилалд их сайн эмч байдаг, унадаг хүмүүсийг эмчлээд үр дүнд хүрч эдгээсэн байна. Та хоёр ийшээ ирж үзүүлбэл яасан юм бэ” гэж хэллээ. Би дуулангуутаа л охиноо аваад Увсаас гарсан. 2022 оны 2-р сарын 3-нд хотод ирээд маргааш нь буюу 2-р сарын 4-нд тус сувилалд явж очлоо. Бямбадэлгэр эмч үзээд, хэвтсэний эхний 3 өдөр өнөө ууж байсан өндөр дозын хүчтэй эмийг уургийн эмчилгээтэй хавсарч 3 өдөр өгөөд, дараагийн 2 өдөр нь европ эмийг зөвхөн өглөө нь уулгаад орой нь  хасаад ингэж зугуухан эмийг эмчилгээнээс хассан. 3 дахь өдрөөс эмгүйгээр өөрийн эмчилгээгээ дангаар нь хийж эхэлсэн. Эхний хоёр өдөр намжмал байснаа 3 дахь өдрөө охин айхтар ширүүн татаж унаад, эмч хажууд нь байж унах байдлыг нь сайтар ажиглаж хянасан л даа. Гэтэл ахиад хоёрдахиа бас татаж унасан. Эмч эмний оронд тайвшруулах тариа хийж, уургийн эмчилгээгээ үргэлжүүлсэн. Тэр цагаас хойш охин маань өндөр доз бүхий хүчтэй эмээ одоог хүртэл уугаагүй. Ерөөсөө ахин татаж унаагүй. Ямар ч химийн хор нөлөөгүй эхэсийн уургаараа эмчлүүлээд явж байгаа. Эмчийгээ ир гэсэн цагт нь бид хоёр очиж хэвтдэг. Бид хоёр одоо 5 дахь курс эмчилгээгээ хийлгээд байна. Нэг курс нь эхлээд 15 хоног хэвтэн эмчлүүлдэг байсан бол сүүлдээ гайгүй болоод илааршаад ирэхээр хоногийг цөөлөөд 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаа. Дундаа 25 хоног өнжөөд хэвтдэг юм. 
Бямбадэлгэр эмчдээ яаж талархахаа ч мэдэхгүй юм. Гайхамшигтай эрдэм төгс хүн гэдгийг нь мэдрээд, охиноо эрүүл болгоод маш их баярлаж явна даа. Энэ эмч маань олон талын эрдэм чадалтай хүн юм билээ. Домч хүн гэдэг чинь яасан ч сайхан арга засалтай байдаг юм. Эхэсийн уургийн хоргүй эмчилгээгээ домын арга засал, тарнийн ухааны засал аргатайгаа хослуулаад эмчилсэн л дээ. Домч хүн чинь аливаа өвчнийг үүсгэгч шалтгаан болоод шалтгийг олж тогтоон, өвчнийг оношлон эмчилдэг  авьяас чадвар, арга билэг нь тэнцвэржсэн тусгай өгөгдөлтэй хүмүүс байдаг юм байна. Унадаггүй болно гэдэг бол охины минь төдийгүй миний аз жаргал, амар амгалан болоод байна даа. Би гэдэг хүн охиноо өрөвдөж шанална. Унаж татдаг болохоор шөнө нойр хүрэхгүй сэрвэлзэж, яаж байгаа бол гэж зовнихдоо байнга босож очиж харна, анзаарч чагнана. Олон жил ингэж нойр дутуу явсаар байгаад ядаргаанд ороод өөрөө би бас өвчин хуучтай, их ядардаг болсон. “Мөнх дом” сувилалд эмчлүүлж, охин унаж татахаа больсон цагаас би бүтэн нойртой хонож, сэтгэл санаа амарч, ёстой жинхэнэ аз жаргал амар тайван гэдгийг эдэлж байна. Ингээд бодохоор чадалтай эмч домчийн энэ их буян нэг хүнд биш нэлээдгүй хүн, бүхэл бүтэн гэр бүл хамаатан садангуудын амьдралын зовлонг шийдээд өгчихдөг юм байна шүү. Эмчдээ ёстой талархаад баршгүй.  Чадал өгөгдлийнх нь шавхагдашгүй ундаргыг нь ариун уст булаг шандтай зүйрлэе. Ашид сайн явж, гэрэлтэн жавхаажихын түмэн шалтгааныг эмч танаасаа адислан хүртэе. 
ЧАДДАГСАН БОЛ ГАВЬЯАТ ЦОЛ АВААД ӨГЧИХМӨӨР САНАГДДАГ ДАА...  
С.Цэцгээ. /Савны хорт хавдрын 4-р шатандаа ХСҮТ-д оношлуулсан, “Мөнхдом” сувилалд уургийн эмчилгээ хийлгээд эдгэрч, хавдрын хэмжээ багассан нь эхогоор батлагдсан/
Би 2022 оны 8 сарын эхээр энэ сувилалд очсон. Хүүхдээрээ түшүүлээд нэлээн зүдэрч ядарчихсан очсон л доо. Хүн чинь хавдартай гэсэн онош сонсоод сэтгэл санагаагаар айхтар туйлдаж ядардаг юм билээ. Тэгээд уургийн эмчилгээгээ хийлгэж эхэлсэн.  Эхэсийн уураг бол гайхамшиг юмаа гэдгийг эхнээсээ л мэдэрч эхэлсэн дээ. Учир нь курс болгонд бие дээрдэж, тамир тэнхээ орж, урам зориг сэргэж, миний бие эдгэрч байгааг мэдэх бүр би цог жавхаатай болсоор байсан. Эхэсийн уурагт 13 төрлийн уураг, амин чухал элесентүүд, эрдэсүүд оролцсон байдаг учир хүний биед 100% бүрэн шингэж үр дүнгээ өгдөг гэдэг юм билээ.  Олон орны эрдэмтэн мэргэдийн онолын болон судалгааны үр дүнд амьтдын эхэс нь биологийн идэвхтэй элементүүд болон нэгдлүүдийн цогц эрдэнэсийн сан болох нь тогтоогдсон юм гэсэн шүү. Би Бямбадэлгэр эмчийнхээ “Мөнх дом” сувилалд 6 дахиа хэвтэн эмчлүүлэх гэж байна. 6 курс эмчилгээ гэсэн үг. Одоо миний бие хачин сайхан сайжирсан. Эрүүл хөнгөн сайхан  байна. Эмч маань надад “За намайг одоо боллоо гэх хүртэл, тэвчээртэй эмчлүүлээрэй. Жилдээ ганц хоёр удаа хэвтэж эмчлүүлнэ. Тэгээд юу байхав, бүрэн сайхан эдгээд баяртай гэнэ шүү дээ хоёулаа” гээд инээмсэглэдэг юм. Би тэр хүртэл нь төгс сайхан эмчлүүлнэ гэж бодож байгаа. 
4 сарын үед хэвтэх үедээ шинжилгээ өгөөд хариуг нь эмчдээ аваачиж үзүүлсэн чинь “Энд ийм том хавдар байсан чинь одоо ийм бага болсон байгааг харж байна уу” гээд өмнөх хариутай харьцуулаад харахад үнэхээр огт өөр болж байгаа нь батлагдаж байгаа. Их сайхан эдгэж байгаа. Эхлээд нэг курс нь 15 хонож байснаа одоо бие сайжрахаар нэг курс нь 10 хоног болж цөөрсөн.  
Энэ чинь үнэхээр баяр жаргал байхгүй юу. Би чинь тэтгэврийн хүн. Гадагшаа хавдраа эмчлүүлнэ гээд хэдэн зуун сая төгрөг гаргах ямар боломж байх билээ. Гэтэл би эх орондоо ийм хямд төсөр зардлаар хэдэн курс эмчлүүлээд л өвчнөө ялаад явж байна шүү дээ. Энэ буян заяа нь дэлгэрсэн сайхан хүнд чаддагсан бол гавьяат цол аваад өгчихмөөр санагдах юм. Тандаа эрүүл урт наслаарай гэж ерөөе. Маш их баярлаж явдаг шүү.
Хоёрхон баримт сөхөхөд л ийм бахдалтай. Олон зуун хүнийг эмчлэн эрүүлжүүлж, гадаадад өндөр өртгөөр эмчлүүүлэх заалттай өвчтөнийг эх орондоо эдийн засгийн эрсдэл асуудалгүйгээр эмчлүүлж илаарших гайхамшигт боломж олгож байгаа тус сувиллын үндсэн эмчилгээ нь эхэсийн уургийн эмчилгээ. Нэг үгээр химийн агууламжгүй, нэг өвчлөлийг эдгээх гээд бусад эд эрхтэнээ хордуулж өвчлүүлж байдаг эм тарианаас ангид, эд эсийг залуужуулан сэргээж, нөхөн төлжүүлдгээрээ хэмжээлшгүй үр дүнтэй. Энгийн ядаргаанаас аваад эдгэрэшгүй гэгдсэн хорт хавдрын оноштой өвчтөн гээд  олон зуун тохиолдлыг илааршуулсан бодит түүхийн эзэн Бямбадэлгэр эмчтэй 88632367, 91192367 дугаараар холбогдож энэ насны эрхэм жаргал эрүүл явахын цог хийморийг өөртөө нээгээрэй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин