Александр Габуев (Берлин дахь Карнэгийн төвийн захирал, хятад судлаач)
ОРОС БОЛ ХЯТАДЫН ХУВЬД ХОЛБООТОН БИШ, НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ ХӨРШ, ТҮНШ
Украинд энх тайвныг тогтоох боломжийн тухай мэдээний ихэнх нь Дональд Трамп болон Америкийн шинэ засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд дарагдан, дэлхийн геополитикийн газрын зураг дээрх бас нэг гол тоглогч Хятад улс сонсогдохгүй болсон бололтой.
Барууны орнууд Хятадыг Украины эсрэг дайн хийхэд Орост тусалсан, тэр дундаа барууны хориг арга хэмжээг дэмждэггүй, Москвад цахилгаан бараа болон бусад давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсээр байна гэж буруутгаж байна. Бээжин “бага дүүдээ” Украин дахь дайнаа зогсоохыг тушааж чадах ч, Москвад туслахын тулд чадах бүхнээ хийж байна гэж олон хүн үздэг. Бээжинг номхотнохын тулд Трамп Москватай ойртож байна ч гэж тайлбарлаж байна.
Гэсэн хэдий ч бодит ертөнцөд бүх зүйл үнэндээ илүү төвөгтэй байдаг. Хятадын хувьд Украины энх тайван, хилийн шугам хаана байх нь тийм ч чухал биш. Нэг талаараа маш энгийнээр хэлбэл, хятадууд өөрсдийгөө “дэлхийн төв”, бүхнийг бусдаас илүү мэддэг, хүн бүр тэдэн шиг амьдрах ёстой гэж үздэггүй. Гэхдээ Хятад бол мэдээжийн хэрэг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн. Эсвэл нөгөө талаас нь авч үзвэл, Америк бөмбөрцгийн баруун хагаст, Хятад зүүн хэсэгт ноёрхож байна. Ази тивд Хятад бол үнэмлэхүй ноёрхогч орон, энд дайн байхгүй, учир нь хүн бүр Хятадын эрх ашгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Тохиромжтой ертөнцөд Хятад улсын хүч чадал, тогтвортой байдлын ачаар эв найрамдал ноёлдог. Дэлхийн худалдааг одоогийнхоос нэг их ялгарахгүй, зөвхөн Хятадад төдийгүй тал бүрт ашигтай байх дүрмийн дагуу явуулдаг.
Эндээс тэдний хувьд хэлэлцээр гэж юу болох тухай ойлголт, тэр нь манай соёлоос юугаараа ялгаатай байдаг талаар маш чухал зүйлийг хэлэх хэрэгтэй. Барууны ойлголтоор бол хэлэлцээрт оролцогч талуудын хооронд ялалт хожил гэдгийг "50-50" эсвэл "40-60" орчим хэлбэлзэж байвал ялалт-хожоо гэж үздэг. Хятадуудын үзэж байгаагаар "хожоо-хожоо" (win-win) гэдэг нь хэлэлцэгч тал болгон ямар нэгэн ашиг олохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, бид бизнес хийж, хамтдаа мөнгө олсон бол та ашгаасаа нэг цент, би 99-ыг авсан бол хятадуудын ойлголтоор энэ нь ч мөн "win-win", учир нь та ямар нэгэн зүйл олсон байна. Хэрэв энэ бизнес байгаагүй бол юу ч үгүй хоцорч болох байсан.
Хэрэв бид түүхэн зүйрлэлийг эс тооцвол Украин - Оросын дайн бол Хятадаас маш алс холын мөргөлдөөн. Гэхдээ энэ нь Хятад улсын хамгийн чухал хөрш, холбоотон биш юмаа гэхэд багашаар түнш Орос нь АНУ-ын ноёрхлыг тогтоон барих стратегийн чиг баримжаатай учраас Украины асуудал Хятадад нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр, Хятадын бараа бүтээгдэхүүний хамгийн том зах зээл төдийгүй технологи, хөрөнгө оруулалт гэх мэтэд чухал ач холбогдолтой Европ энэ зөрчилдөөнд оролцож байна. Гуравдугаарт, одоогийн байдлаар орчин үеийн дэлхийн хамгийн хүчирхэг улс бөгөөд XXI зууны нөлөө, эрх мэдлийн төлөөх тэмцэлд Хятадтай шууд өрсөлдөгч АНУ энэ дайнд шууд оролцож байна.
Энэхүү дайн нь хүнс, эрчим хүч, бордоо, металлын зах зээлд нөлөөлж, Хятадад шууд бусаар тусаж, жишээлбэл, зарим барааны үнэ өсөхөд хүргэх болов. Энэ нь Европ дахь Америкийн оролцоог нэмэгдүүлж, АНУ болон түүний холбоотнуудын хоорондын холбоог бэхжүүлсэн дайн болов. Энэ дайн Хятадын олон ашиг сонирхолд илт сөрөг нөлөө үзүүлж байна. Мэдээжийн хэрэг, энэ дайн болоогүй бол Хятадад илүү дээр байх байсан. Гэхдээ нөгөө талаар Хятадад тусах эерэг талууд ч бас бий.
Хятадын хувьд дайны төгсгөл нь энх тайванд хүрэх, хэн ч хэн рүү буудахгүй байх, Орос баруунаас дээд зэргээр тусгаарлагдах, Хятад улс энх тайвныг тогтооход ямар нэгэн байдлаар оролцож, түүгээрээ магтагдах явдал. Орос Украин руу довтлохоо болих хэрэгтэй, гэхдээ НАТО д Украин элсэх нь муу тал гэж үзэж байна. Хятадуудад хилийн шугам хаана байх нь тийм ч чухал биш. Хятадууд Украиныг 1991 оны хил рүүгээ буцааж чадна гэдэгт итгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Украйн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа биш харин бүрэн эрх, тусгаар тогтнолоо хадгалж үлдэг. Энэ нь мэдээжийн хэрэг муу хэрэг, хятадууд шинэ хилийг хүлээн зөвшөөрөгүй, гэхдээ л бодит байдал гэж үзнэ.
Хэрэв украинчууд дайнд сүйрэхээ больчихвол энэ нөхцөл байдал нь Хятадын ойлголцолд "win -win" байх болно. Дээрээс нь тэд алив дайн муу зүйл гэсэн хүмүүнлэг, философитой. Гэвч энэ дайнд Хятад улс Оросыг дэмжиж байгаа нь барууны анхаарлыг байнга татаж байна. Европчууд Хятадыг зөвхөн хонзогногч Оросын "хөгжөөн дэмжигч" биш ч гэсэн, түүний түнш, найдвартай гүн ар тал, өөрөөр хэлбэл Европын аюулгүй байдалд заналхийлж буй аюулын нэг хэсэг гэж үзэх нь улам бүр нэмэгдсээр байна. Мэдээж Хятад улс энэ хорт мөрийг аль болох хурдан арилгахыг хүсч байгаа.
Хятад энэ дайнд Орост тусалж байгаа нь гарцаагүй. Хятад юу хийж байгааг харцгаая.
Нэгдүгээрт, Хятад улс Оростой худалдаа, эдийн засгийн харилцаагаа бүхэлд нь хадгалж, бүр их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Дайны эхэн үед Орос-Хятадын худалдааны хэмжээ 147 тэрбум доллар байв. Өнгөрсөн онд 245 тэрбум болж өссөн. Хятад улс Оросын нефтийг нэмж худалдан авч эхэлсэн бөгөөд ингэснээр бидний мэдэж байгаагаар үнийн дээд хязгаарыг зөрчиж байна. Үүний зэрэгцээ Хятад улс хориг арга хэмжээг илт зөрчдөггүй, харин хоригоор шууд хориглоогүй бүх зүйлийг хийдэг, эсвэл тэдгээрт цоорхой олдог. Энэ бол маш чухал тусламж, учир нь Оросын цэргийн төсвийг дүүргэх мөнгө нь чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Хоёр дахь нь, Оросын дэлгүүрүүдийн лангууг дүүргэдэг иргэний бараа юм. Оросоос гарч явсан барууны брэндүүдийг Хятадын брэндүүд орлож байна. Энэ нь бас тусламж мөн.
Гурав дахь нь цэвэр цэргийн машин: эд анги, металл боловсруулах машин, чипс болон шууд зэвсэг биш, гэхдээ эдгээр зэвсгийг хийсэн бүх зүйл. Энэ бүгдийг Хятадаас нийлүүлдэг, мөн Хятадаар дамжуулан Америк, Европын эд ангиудыг нийлүүлдэг нь Оросын пуужин, нисгэгчгүй онгоцноос олддог. ОХУ-ын нөөцийн тал нь царцсан, нөгөө тал нь юань, алтаар хадгалагдаж байхад юаниар төлбөр тооцоо хийх боломжтой байгаа нь мөн л томоохон дэмжлэг болж байна.
Дипломат дэмжлэг: түрэмгийллийг буруушаахгүй, Оросыг түрэмгийллийг буруутгах дэлхийн өмнөд орнуудын оролцоотой нэгдсэн фронт байгуулахыг эсэргүүцэж байна. Тэгэхээр энэ бол мэдээж чухал дэмжлэг.
Хятад улс барууныхны хийдэг зүйлийг хийдэггүй гэж хэлдэг. Хятад улс бидний бага мэддэг зүйлийг илүү нууцаар хийж байгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хиймэл дагуулын мэдээллээ Оростой хуваалцаж, зарим тагнуулын мэдээллээр тусалдаг боловч энэ нь барууныхан Украины төлөө юу хийж байгаа шиг тийм ч их биш, бас тийм ч тодорхой биш. Энэ нь Хятадыг гал дээр тос нэмэхгүй байна гэж хэлэх үндэслэл болж байна. Энэ дайнд хэн түрэмгийлэгч, хэн золиос болох нь бүхэнд ойлгомжтой. Тэгэхээр мэдээж түрэмгийлэгчийг дэмжигч улс байх нь муухай, иймээс хятадууд Оросыг дэмждэгээрээ сайрхдаггүй.
Нөгөөтэйгүүр, дэлхийн улс орнуудын нэлээд хэсэг нь болж буй үйл явдлыг цагаан арьстан хооронд өрнөж буй дайн гэж ойлгож байгааг Хятад ойлгож байгаа. Тиймээс, ийм нөхцөлд Орос улс газрын тос, бордоо, үр тариа, өөрийн болон Украинаас хулгайлсан үр тариагаа хөнгөлөлттэй үнээр өгч байгаа бол яагаад үүнийг ашиглаж болохгүй гэж? Дэлхийн олон улс орон ийм наймаа хийдэг болохоор үүний төлөө Хятадыг буруушаах уу? Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг Хятадаас бага оролцдог ч, ядаж л экспортоор дэмжих тал дээр хангалттай ажиллаж байна.
Хятад хурууны үзүүрээр дайныг дуусгаж чадахгүй. 2022 оны хоёрдугаар сард Бээжинд ирж, “Хил хязгааргүй түншлэлийн тухай” алдарт хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахдаа Путин Ши Жиньпинд яг юу хийхээр төлөвлөж байгаагаа хэлээгүй нь нөхцөл байдлыг нэлээд эвгүйцүүлсэн.
Нарийн ширийн зүйл нь сайн мэдэгдэхгүй байна, жишээлбэл, тэд Донбасст цэргийн ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцсан байж болох, гэхдээ хятадууд ийм өргөн цар хүрээтэй зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Тиймээс Хятад улс барууны орнуудаас ялгаатай нь ЭСЯ-аа нүүлгэн шилжүүлээгүй, иргэдээ Украинаас гаргах ажил зохион байгуулаагүй. 2022 оны 1-р сараас 2-р сарын эхээр миний ярилцсан Хятадтай харилцах бүх хүмүүс, дипломатууд, мэргэжилтнүүд, тагнуулын албатай холбоотой хүмүүс дайн болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Дайн Орост өөрт нь ашиггүй гэх нь маргааны гол сэдэв байлаа. Орос Украиныг хурдан эзэлж чадна гэж төсөөлж байсан ч ингэснээр тодорхой хэмжээний хохирол амсна, томоохон хэмжээний хориг арга хэмжээнд орно. Ядаж л Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэгт партизаны дайн болно гэсэн үг. Энэ нь Европ дахь АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлнэ, НАТО-г өргөжүүлнэ, Оросын Хятадаас хараат байдлыг нэмэгдүүлэх гэсэн үг. Орос дайнд амжилт оллоо ч энэ ямар хэрэг байна аа?
Хятадын нүдээр харвал, мэдээж Путин тэнэг биш, Кремль ингэж тооцоолж байгаа юм бол болох юм байлгүй гэж санагдсан. Гэвч тэд буруу дүгнэсэн. Одоо тэдэнд Путины Украинд хэт автаж байгаа нь тун ойлгомжгүй шалтгаан санагдах болжээ.
Орос улс илүү эмзэг орон болж, Путины энэхүү шийдвэр нь түрэмгийллийн өмнө огт байгаагүй олон эрсдэл, аюулыг өөртөө бий болгосон гэж тэд харж байна. Гэлээ ч өөрт нь чухал учраас Оросоос тадгалзахгүй. Хэрэв оросууд энэ зорилгодоо хэт автсан бол бид өөрсдийн арга хэрэгслийг ашиглан Оростой худалдаагаа таслах гэх мэтээр Путиныг стратегиа өөрчлөхийг албадах хэрэг байна уу?
Хоёрдугаарт, Орос бол Америкийн ноёрхлын эсрэг тэмцэх, Хятадыг бэхжүүлэх чухал нөөц мөн. Энэ нь далайн эмзэг замаар бус хуурай газраар дамждаг байгалийн хямд баялгийн эх үүсвэр. Энэ бол борлуулалтын зах зээл, энэ нь Орост зарим газар суурьтай хэвээр байгаа зарим бүс нутагт цэргийн дэвшилтэт технологийн эх үүсвэр, зарим хэсэгт тархины боломжит эх үүсвэр гэх мэт.
Хэрэв дайн дуусч, эсвэл бүр цаашилбал Оросын цэргийн ялагдал нь засгийн газрыг барууны үзэлтэй хүнээр солиход хүргэвэл энэ нь Хятадын хувьд хар дарсан зүүд болно. Ингэвэл Орос барууны нөлөөний бүсэд тэдний хүрээлэлд орно. Тиймээс тэдэнд дайн хэрхэн дуусах нь хамаагүй, харин Путин эсвэл Путин шиг хүн Кремльд байгаа нь хятадуудад хамаатай.
Гуравдугаарт, америкчууд Орост шахалт үзүүлэх тухай ярьж эхлэх болгонд Хятад хариуд нь "За, гэхдээ бид хариуд нь юу авах вэ?" Бид танд сайн зүйл хийх болно, харин та бидний төлөө юу хийх вэ? Америкчууд: За, түр хүлээнэ үү, чи олон улсын хууль гэх мэтчилэн хэлж байна, та бидэнд үүнийг сэргээхэд тусална уу, түрэмгийлэгчийг шийтгэнэ үү, үлдсэнийг нь дараа нь шийднэ. Хятадууд хариуд нь: Тэгэхээр та Huawei-д тавьсан хоригоо цуцалж эсвэл Тайваний тухай ярихаа болих болов уу? Тэгэхэд америкчууп: үгүй, үгүй, энэ бүгд тусдаа асуудал!
Яасан гэж Америкт туслах болж байна? Тиймээс хятадууд энэ тал дээр эелдэг, гэхдээ аль болох ухаалаг ханддаг.
Бид одоо бараг нэг тэрбум хагас өвчтөнтэй эмнэлгийн дундаж температурын талаар яръя..
Нэгдүгээрт, соёл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах мэдрэмж тэдэнд байдаг. Тэнд шовинист биш боловсролтой хүмүүс байгаа нь тодорхой ч ерөнхийдөө хятадууд өөрсдийн соёл иргэншлийг таван мянган жилийн настай, бусад ард түмнүүдээс илт давуу гэж үздэг.
Орос Хятадын хилийн зааг нутаг богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөв? ЗХУ задрахад хилийн Благовещенск огт өөрчлөгдөөгүй, харин зүгээр л тариалангийн талбай байсан хилийн Хэйхэ одоо тэнгэр баганадсан барилгатай, бараг нэг сая хагас хүн амтай аварга хот болон хувирсныг харж байгаа. Энэ бол илт давуу чанар харуулж байна. Бид хятадууд учраас ийм зүйл хийж чадсан гэсэн мэдрэмжээр тэжээгддэг.
Нөгөөтэйгүүр, Оросыг холбоотон биш, харин түнш, хөрш гэсэн сэтгэгдэл тэдэнд төрдөг. Оросууд болон хятадууд нийтлэг дайсан болох америкчуудад дургүй байдагаараа л нэгдсэн. Одоо бид америкчуудыг байранд нь тавихын тулд хамтран ажиллах ёстой, тэгээд бид үүнийг цэгцлэх болно. Эцсийн бүлэгт хятадууд юун түрүүнд прагматик ард түмэн. Оросын прагматик гэх ойлголт нь зөвхөн өнөөдрийнхөө бодлогод тулгуурладаг болохоос соёлын давуу тал, ирээдүйг харсан ухаалаг бодол биш юм.
Эцэст нь алдсан газар нутгаа санагалзах сэтгэл тэдэнд байнга төрдөг. Хаант Орос улс Хятадаас нэг сая хагас ам.км газар нутгийг нь дээрэмдсэн гэдгийг санаж, буцааж авах нөхцлийг эрэлхийлдэг. Энэ нь илүү далд зүйл боловч үүнийг идэвхжүүлж болно гэдэгт дотроо итгэлтэй. Яг үүнтэй адил Украин 2014 онд Крымээ алдахад ямар нэгэн хий үзэгдэлтэй шаналгаа тэдэнд үүсгэсэн. Орос улс Украйны хилийг хүлээн зөвшөөрч хорин жилийн турш тайван амьдарч байснаа гэнэт хормын дотор асуудал эсрэгээр эргэн сэргээх боломж бий боллоо. Тиймээс Хятадад үүнтэй төстэй зүйл тохиолдохыг үгүйсгэмгүй.
Сэтгэгдэл байхгүй байна