• Эхлэл
  • МАН-ын дарга Н.Учрал 1.7 тэрбумын орлого, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

МАН-ын дарга Н.Учрал 1.7 тэрбумын орлого, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

2025/11/18

МАН-ын XXXI их хурал хуралдаж, намын даргаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонгосон. Тэгвэл МАН-ын дарга Н.Учралын Авлигтай тэмцэх газарт /АТГ/ мэдүүлсэн хөрөнгө, орлогын хураангуйг танилцуулж байна.

Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашсан. Харин Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж буй.

МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ:

  • Өөрийн орлого: 1 тэрбум 784 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 47 сая төгрөг
  • Хөрөнгө борлуулсны орлого: 1 тэрбум 972 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 965 сая төгрөг
  • Мал, аж ахуй: 60 сая төгрөг
  • Газар: 150 сая төгрөг
  • Үнэт эдлэл: 85 сая төгрөг
  • Дансны үлдэгдэл: 2 тэрбум 178 сая төгрөг
  • Бэлэн мөнгө: 7 сая төгрөг

Түүнчлэн "Их Засаг олон улсын их сургууль" ХХК, "Массив трейд" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Рояал Академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг. Нийт гурван тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг гэж мэдүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна