
УИХ-ын гишүүн Э.Болормаа нь яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд гаргажээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч зарцуулсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон юм. Энэ асуудалтай нь холбогдуулж нэр бүхий иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар өнгөрсөн хавраас эхлэн шалгаж эхэлсэн.
Улмаар яллагдагчаар татсан. Гэвч яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаагаас прокурорын байгууллагаас арваннэгдүгээр сарын 28-нд албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа нь энэ юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөг хандиваар авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл байхгүй байна