• Эхлэл
  • Дэд сайд нарын асуудлаар МАН, АН ажлын хэсэг байгууллаа

Дэд сайд нарын асуудлаар МАН, АН ажлын хэсэг байгууллаа

2025/12/25

МАН-ын дарга, Ардчилсан намын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулахаар болжээ.

Хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх юм байна.

Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь нар багтжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна