
Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх дараах 34 улсын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Тодруулбал, 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг дахин нэг жилээр сунгаж байгаа юм. Тэгвэл дээрх 34 улсын 32 нь Европ, үлдсэн нь далайн орон байна.
Өөрөөр хэлбэл, Австри, Бельги, Унгар, Грек, Дани, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люсембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Финланд, Франц, Чех, Хорват, Швед, Эстони, Норвеги, Исланд, Швейцар, Болгар, Румын, Ирланд, Кипр, Монако, Их Британи, далайн орнуудаас Австрали, Шинэ Зеланд улсын иргэд Монголд аялах, жуулчлах зорилгоор 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж болно гэсэн үг.
Эдгээрээс гадна манай улсад 14-90 хоногийн хугацаанд аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй 30 орон байна.
Визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 34 улсын жагсаалт:
1. Бүгд Найрамдах Австри Улс (Republic of Austria)
2. Бельгийн Хаант Улс (Kingdom of Belgium)
3. Унгар Улс (Hungary)
4. Бүгд Найрамдах Грек Улс (Hellenic Republic)
5. Данийн Хаант Улс (Kingdom of Denmark)
6. Испанийн Хаант Улс (Kingdom of Spain)
7. Бүгд Найрамдах Итали Улс (Italian Republic)
8. Бүгд Найрамдах Латви Улс (Republic of Latvia)
9. Бүгд Найрамдах Литва Улс (Republic of Lithuania)
10. Лихтенштейний Гүнт Улс (Principality of Liechtenstein)
11. Люксембургийн Их Гүнт Улс (Grand Duchy of Luxembourg)
12. Бүгд Найрамдах Мальта Улс (Republic of Malta)
13. Нидерландын Хаант Улс (Kingdom of the Netherlands)
14. Бүгд Найрамдах Польш Улс (Republic of Poland)
15. Бүгд Найрамдах Португал Улс (Portuguese Republic)
16. Бүгд Найрамдах Словак Улс (Slovak Republic)
17. Бүгд Найрамдах Словени Улс (Republic of Slovenia)
18. Бүгд Найрамдах Финланд Улс (Republic of Finland)
19. Бүгд Найрамдах Франц Улс (French Republic)
20. Бүгд Найрамдах Хорват Улс (Republic of Croatia)
21. Бүгд Найрамдах Чех Улс (Czech Republic)
22. Шведийн Хаант Улс (Kingdom of Sweden)
23. Бүгд Найрамдах Эстони Улс (Republic of Estonia)
24. Норвегийн Хаант Улс (Kingdom of Norway)
25. Бүгд Найрамдах Исланд Улс (Republic of Iceland)
26. Швейцарын Холбооны Улс (Swiss Confederation)
27. Бүгд Найрамдах Болгар Улс (Republic of Bulgaria)
28. Бүгд Найрамдах Ирланд Улс (Republic of Ireland)
29. Бүгд Найрамдах Кипр Улс (Republic of Cyprus)
30. Румын Улс (Romania)
31. Монакогийн Гүнт Улс (Principality of Monaco)
32. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (United Kingdom of Great Britain and Northern Ireland)
33. Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс (Commonwealth of Australia)
34. Шинэ Зеланд Улс (New Zealand)
Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар


Сэтгэгдэл байхгүй байна