• Эхлэл
  • Оффтейк гэрээнд нэр холбогдсон бүх албан тушаалтан шалгуулах ёстой"

Оффтейк гэрээнд нэр холбогдсон бүх албан тушаалтан шалгуулах ёстой"

2026/11/18

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн. Төрийн тэргүүний эр зоригтой, ёс суртахууны өндөр жишиг харуулсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна" гэв.

Үргэлжлүүлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан томилгооны талаарх шийдвэрийг танилцуулав. Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөллөө. Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг чөлөөлсөн захирамж гаргаж байна.

Д.Батлут сайдын тухайд  надад өргөдлөө өгсөн. Зэвсэгт хүчний командлагч эзгүй үед тогтворгүй байдал үүсэх учраас өргөдлийг нь шийдсэнгүй.

Дээрээс нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм байна. Мөн  Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг  улираан томиллоо. Батлан хамгаалахын салбар эзэнгүйдэж болохгүй.

Дараа нь Ерөнхий сайд Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн  оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Үүнд:

Нэг. Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн  оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнуудыг бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. Танай, манай нам гэлтгүй, хүний өөрийн гэлтгүй Ерөнхийлөгчийн ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэх жишгийн дагуу бүгдээрээ шалгуулах ёстой.

Өнөөдрийн улс төрд үүссэн нөхцөл байдал Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй гэдгийг хэлье. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг.

Энэ хүн 2019 онд ҮАБЗ-г тэргүүлэн ажиллаж байхдаа гэрээг нууцад авсан, урьдчилгаа гаргуулсан. Үүнээс болж гадаад, дотоодын ял шийтгэл авч, зарим зөвлөх туслах нь хил давж зугтаасан.

Нэгт, "Чингис хаан" үндэсний  баялгийн сан нэгдэлд Гашуунсухайтын төмөр зам, Бодийн оффтейк гэрээний асуудлаар бүх процессыг нь олон услын санхүүгйин үнэлгээ, хөндлөнгийн аудит оруулах чиглэл өгч байна.

Хоёрт, сөрөг хүчнээс надад шаардлага ирүүлсэн. Миний бие ч үнэн мөнийг нь тогтоох ёстой гэж үзэж байна.  Тиймээс өнөөдөр хууль хяналтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгнө. Гэхдээ хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Сонсголоо хийж, дүгнэлтээ хүргэхийг даалгана. Хэрэв хугацаатай үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлэхгүй бол шат шатанд нь хариуцлага тооцоод явна. Хариуцлага нэхэж байгаа ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.  Хуулиас давж гишгэсэн хэнийг ч Монголын хууль дуудах болно.

Гуравт, Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн нэг нь авлигын эсрэг чөлөөлөлт. Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Н.Учралын Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй гэдэг шийд гаргаж,  уул уурхайн биржээр дамжуулж нүүрсээ үнэтэй зарах зарчмыг баримталсан. Өнөөдрийн өөхнөөс гээд шууд гэрээ байгуулдаг, дараа нь Засаг төр сонсголд дуудагддаг байж болохгүй. Г.Занданшатарын Засгийн газрын үед бүх гэрээ ил болсон. Одоо нууж хаах зүйл байхгүй.

Түүнчлэн Хотын дарга асан Х.Нямбаатарыг  эх оронд нь авчрах эсэх, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухай сэтгүүлчдийн асуултад "Төрийн тэргүүн ажлаа өгөөд шалгуулж болж байхад төрийн өндөр алба хашиж байсан, хил гарсан хүмүүс эх орондоо ирээд шалгуулах, баримт байгаа бол тэрийгээ харуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гээд халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Миний хувьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж бодож байна.

Хэдийгээр гэм буруутай эсхийг шүүх эцэслэн тогтоодог хэдий ч илт ёс зүйн зөрчилтэй, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ч шалгууладдгйү хүмүүийг ард түмэн харж байгаа" гэх хариулт өгөв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна