“Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 6.3 тэрбум төгрөгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 12.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга арилжааны системд бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийлүүлэлтээсээ 2 дахин их байлаа.
Тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж “Цан” цохилоо.
Мөн тус компани нь энэ сарын 08-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар “Монгол Шуудан” ХК-ийн олон нийтэд санал болгосон 33,859,363 ширхэг энгийн хувьцаа арилжигдаж 6,263,982,155.00 төгрөгөөр, үнэт цаасны хоёрдогч арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 4,313 ширхэг хувьцаа арилжигдсан юм.
Түүнчлэн 6,040 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 6,868,410,431.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна