• Эхлэл
  • “Түрээсийн орон сууц”-ны үнийг тогтоолоо

“Түрээсийн орон сууц”-ны үнийг тогтоолоо

2016/01/12

   “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 

  Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

  Ийнхүү түрээсийн үнэ тогтоосон нь түрээслэгчдэд ашигтай байна хэмээн үзэж буй аж. Учир нь зарим түрээслүүлэгчид ямар ч хэмжээ, байршил хамааралгүй үнэ ханшийг зохиомлоор хөөрөгдүүлсээр байгаа нь орон сууцны түрээсийн үнийг тогтворгүй байдалд оруулж байгаа хэрэг аж.


Сэтгэгдэл байхгүй байна