Төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг 2016 оны 2-р сарын 15-ны хүртэл авах бөгөөд 2016 оны хувьд 40 орчим мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлнэ гэсэн тооцоолол гаргаад байгаа аж.
2015 онд ашиг сонирхлын эрсдэлд орох магадлал багатай 18 мянга гаруй албан хаагчдыг мэдүүлэгчийн жагсаалтаас хассан учир өнгөрсөн онд 38 421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргажээ.
УИХ-ын гишүүд ХОМ-ээ буруу мэдүүлвэл Ёс зүйн дэд хороо мэдүүлгийг нь шалгаж, хариуцлага тооцдог бол төрийн алба хаагчид Хөрөнгө орлогын мэдүүлгээ (ХОМ) гаргахдаа алдаа гаргавал зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах гэсэн хариуцлага хүлээлгэдэг байна.
Мэдүүлгийн маягтыг эндээс татаж авч болно: http://www.iaac.mn/menu/18#
Сэтгэгдэл байхгүй байна