• Эхлэл
  • Шатахууны үнэ буурах боломжтой

Шатахууны үнэ буурах боломжтой

2016/01/19

Эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Энэ үед шатахууны үнэ өсөх нь нуруун дээрх ачааг улам нэмнэ. Учир нь шатахууны үнэ нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Ийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь нийгэм эдийн засагт тийм ч таатай байдлыг үүсгэхгүй.

Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилд газрын тосны үнэ буурсаар байгаа. Энэ нь манай улсын хувьд импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ буурах таатай нөхцөл болсон. Үүнийг далимдуулан засгийн газар 2015 оны арваннэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг автобензинд 400, дизель түлшинд 520 төгрөгөөр тус тус нэмсэн.

Алслагдсан аймагт  онцгой албан татварыг тэглэсэн ч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд адил тэгш үйлчлээгүй билээ. Түүнчлэн шатахууны үнэ буух боломжтой гэнэ. Тодруулбал:

Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тонн нь 189-259 ам.доллар байна.

Олон улсын судалгаанаас харахад цаашид ч буух урьдчилсан таамаг байгаа ба дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2015 оны арванхоёрдугаар сарыг өмнөх онтой харьцуулахад 5.7-17.4 хувиар буурсан. Үүнээс харахад улсын хэмжээнд шатахууны үнэ литр тутамд 50-150 төгрөгөөр буух боломжтой аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна