“Оюу толгой” компани нь МУ-ын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм.
Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан.
Тэгвэл өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард “Оюу толгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл явдал болсон. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа юм байна.
Эдгээр алхмуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаснаар 2016 оны хоёрдугаар улирлын эхээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлүүд “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг албан ёсоор гаргах төлөвтэй байгаа аж.
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно
Сэтгэгдэл байхгүй байна