УИХ-ын 2015 оны 70-р тогтоол, Засгийн газрын 330-р тогтоолын дагуу төрийн өмчит 9 компанийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ажлыг эхлүүлсний дагуу Монгол шуудан ТӨХК-ийн 66%-ийг төрийн эзэмшилд үлдээж 34%-ийг олон нийтэд хувьчлах ажлыг 2015 оны 12-р сарын 28-аас 1-р сарын 06-ны хооронд явуулсан.
Компанийн тухай хуульд заасан хяналтын багц болох 34 хувийг иргэд, олон нийтэд нээлттэй санал болгон, арилжаалснаас “Ард” санхүүгийн нэгдэл, “Хишиг арвин индустриал” ХХК болон 300 гаруй иргэн хувьцаа худалдан авчээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд “Ард” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл “Монгол шуудан” компани төрийн өмчийг нээлттэй хувьчилсан хамгийн анхны компани боллоо.
Бид бусад хувьчлах компаниудад үлгэр жишээ болохоор ажиллаж, нэг зорилготой, ард түмэндээ үйлчилдэг, үндэсний том сүлжээтэй, нээлттэй компани байна гэж хэллээ. Компанийн засаглал, удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат бусаар ажиллах шаардлагатай байгаа учраас төрөөс энэ боломжоор хангаж ажиллахыг хүсч байна гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна