Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ны өдөр валют арилжааны мэдээгээр ам.долларын зарах ханш 2010 төгрөгт хүрчээ.
Арилжааны банкууд ам.долларыг 1998-2000 төгрөгөөр, ББСБ, валют арилжааны төвүүд 1998-2006 төгрөгөөр худалдан авсан байна.
Харин ам.долларыг арилжааны банкууд 2009-2010 төгрөгөөр зарж байна.
Үүнээс гадна засгийн газрын богино хугацааны үнэт цаас буюу 52 долоо хоногийн хугацаатай 10:39 үнэт цаасыг нэгж бүрийг нь 86 мянга 837 төгрөгөөр үнэлж 15.2 хувийн хүүтэйгээр арилжжээ.
Үнэт цаасыг нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлж байсан бөгөөд арилжаанд оролцогсдын хүсэлтээр ийнхүү хямдруулсан байна.
Үнэт цаасны арилжаа 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр дуусах бөгөөд засгийн газрын үнэт цаасыг худалдан авах хүсэлтэй иргэн, ААН Сангийн яамны цахим хаяг болох www.mof.gov.mn болон Хөрөнгийн биржийн www.mse.mn холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна