INFOMONGOL.MN Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес уулзалт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлтэй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл:
-"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохиогдож буй. Хотын захиргаа анх удаа жуужлчдын урсгалыг татах ийм том хэмжээний хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байгаа нь маш том алхам болсон. Харин таны хувьд товчхоноор энэ хөтөлбөрийн гол зорилтыг цөөн үгээр хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2014 онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Энэ нь Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээний салбарыг дэмжих, соёл урлаг, олон нийтийг хамарсан арга хэмжээг хэрхэн үр бүтээлтэй ашиглах, иргэдийн нэмэн өртөг бүтээсэн бүтээгдэхүүн болгоод эргээд аялал жуулчлалыгтатахад чиглэсэн хөтөлбөр юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спортын арга хэмжээг аялал жуулчлалын компаниуд, үйлчилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж байх, мөн зохион байгуулалт захиргааны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг хийх, үйлчилгээний байгууллагууд нь бусад байгууллага хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, зохион байгуулалтын ажлыг хийх зорилт тавьсан. Мэдээж 2020 он гэхэд хоёр сая жуулчин, 2030 онд таван сая жуулчин хүлээж авах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа. Товчхондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр юм.
Хамгийн гол нь гадагшаа алдаж байгаа валютын урсгалыг Монгол руу нөхөн оруулж ирэх боломжийг судлах, валютын урсгалыг татах зорилготой.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудалгарч байгаа юу?
-Одоохондоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил хүлээгдэж байгаа. Мэдээж хүндрэлтэй, эрсдэлтэй зүйл байгаа ч хөтөлбөр хэрэгжих боломжтой.
Эрх зүй, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тооцолсон учраас тийм ч хүндрэлтэй зүйл байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалтын шинжтэй олон арга хэмжээ байгаа. Үр ашгийн талаас нь хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах шаардлагатай. Эдийн засгийн хамгийн хүндрэлтэй асуудал нь тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагч олдох эсэх л байна. Харин бусад талаар захиргааны зүгээс бүх асуудлаа хэрэгжүүлээд явах боломжтой. Хувийн хэвшилтэй бизнес төлөвлөгөө болон үр ашгийг тооцон хөрөнгө оруулалт хийх боломж, барилга байгууламж, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох тодорхой зорилго тавьж ажиллаж байгаа.
-Хөтөлбөрт зориулж хаанаас төсөв, хэр их хэмжээний төсөв гаргасан бэ?
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой төсвийг гаргасан.
Зуны улиралд олон нийтийг хамарсан арга хэмжээ болдог. Энэ үеэр ажлын байрууд идэвхжихээс гадна арга жуулчны компаниуд зочид жуулчдад үзүүлж харуулах зүйлтэй сонирхолтой, амьдралтай Улаанбаатарыг харуулж боломжтой.
-Жуулчны тоо өмнөх жилүүдийнхээс өсч байгаа юу? Тоог өсгөхийн тулд ямар ажлуудыг хийх вэ?
-Итгэлд дурьдсанчлан зургаа, долоо, наймдугаар саруудад ирсэн жуулчдын тоо өсч байгаа.
Гадагшаа алдаж байгаа валютын урсгалыг дотроо тогтоосоноор хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний дүн сайн гарсан. Харин 2016 онд аялал жуулчлалын компаниуд “Найрсаг Улаанбатар” хөтөлбөрөөс зохион байгуулсан арга хэмжээнүүд, өмнөх жилүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан ажлуудаа ярилцсан учир гадагшаа чиглэсэн маркетинг, сурталчилгааг сайжруулж, дотооддоо гадны жуулчдыг авчирах, үйлчилгээний ажлын зохион байгуулалт бэлтгэл ажлыг хангасан гэж үзэж байна.
-Хамтарч ажиллах санал тавьсан уу? Ямар байгууллагаас хамтрахыг зөвшөөрсөн бэ?
-Хөтөлбөрийн Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөл гээд хувийн хэвшлийн оролцоотой бүтэц ажилладаг. Үүн дээр аялал жуулчлалын компаниуд ярилцаад хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, үйлчилгээний байгууллагын үзүүлж буй дэмжлэг гэх мэт зүйлсийг мэдэж байгаа учир аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар хөтөлбөртэй уялдаа холбоогоо хангасан.
“Найрсаг Улаанбатар” хөтөлбөрийн хүрээнд ирсэн жуулчид уйдахааргүй, сонирхолтой үйл ажиллагаанд оролцож Монголд дахин ирэх боломж бий болж байгаа. “Найрсаг Улаанбатар” хөтөлбөрөөс бизнесийн салбарынханд хамтарч ажиллах санал тавьсан байгаа.
Ярилцсан Ч.Гэрэлтуяа
Англи орчуулгыг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна