• Эхлэл
  • Хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө

Хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө

2016/01/22

Өчигдөр буюу энэ сарын 21-нд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө гэж тус компанийн цахим хуудсаар мэдээлжээ.

Тодруулбал: Төлбөрөө “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой.

Банкинд бэлнээр болон бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм.

Шинэ он гарсаар НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох боломжтой болсон.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна