• Эхлэл
  • Ирэх сарын 20-ноос тайлангаа нөхөн төлөх боломжтой

Ирэх сарын 20-ноос тайлангаа нөхөн төлөх боломжтой

2016/01/22

Нийгмийн даатгалын өр, авлагыг бууруулах зорилгоор ирэх сарын 20-ноос ажил олгогчдыг тайлангаа нөхөн төлөх боломжийг олгохоор болсон байна.

Энэ жилийн хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа учраас ирэх сарын 20-нооc эхлүүлэхээр болжээ.

Дээрх хууль хэрэгжиж эхэлсэнээр ДНБ-ний 45 хувьтай тэнцэхүйц хөрөнгийг ил болгосон. Тиймээс хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа хэмээн үзэж байгаа аж.

Мөн Урьдчилсан байдлаар 1500 гаруй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын өр, төлбөрөө барагдуулах тооцоотой байгаа юм байна.

Дээрх ажлыг өнгөрсөн жил зохион байгуулсан ба аж ахуйн нэгж, ажил олгогчдын нийгмийн даатгалд төлөх өр 70 тэрбум төгрөгт хүрч байсан ба үүнээс 40 тэрбум төгрөг нь хуримтлагдсан авлага гэж бүртгэгджээ. Энэ нь 120 хоног доторх авлагыг урсгал хэмээн нэрлэдэг байна. Харин 120 хоногоос хэтэрвэл хуримтлагдсан авлагад тооцогддог байна. Өнгөрсөн жил 3000 гаруй аж ахуйн нэгжийн дансыг нээж, өр, авлагын асуудлыг шийдвэрлэсэн ба нийтдээ 6.7 тэрбум төгрөгийн өрийг аж ахуйн нэгжүүд барагдуулжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна