• Эхлэл
  • Хятад улс 4300 нүүрсний уурхайг нэмж хаана

Хятад улс 4300 нүүрсний уурхайг нэмж хаана

2016/01/23

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улс эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох нүүрсний хэрэглээг багасгаж агаарын бохирдол хийгээд хүлэмжийн хийг бууруулахын тулд улсын хэмжээнд олборлолт хийж буй ашиггүй ажилладаг жижиг уурхайнуудыг хаахад 4,6 тэрбум ам.долларын (30 тэрбум юаний) хөрөнгө оруулахаар болсон байна.

Хятадын Синхуа агентлагийн мэдээлснээр төрөөс ирэх гурван жилд хуучирсан технологитой 700 сая тонн үйлдвэрлэдэг 4300 нүүрсний уурхайг хааж нэг сая орчим ажилтныг өөр ажилд шилжүүлэхээр болжээ.

Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн мэдээллээр Хятад улс сүүлийн таван жилд 560 сая тонн орчим хүчин чадал бүхий нүүрсний 7250 уурхайг хаагаад байгаа хэдий ч 2015 оны сүүлийн байдлаар 11,000 орчим нүүрсний уурхайгаас жилд 5,7 тэрбум тонн нүүрс олборложээ.

Өнгөрсөн сард Хятадын төрөөс авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нүүрсний илүүдсэн нийлүүлэлт хийгээд агаарын бохирдлыг бууруулах шинэ төлөвлөгөөгөөр ямартаа ч 2019 он хүртэл нүүрсний шинэ уурхайн зөвшөөрлийг олгохгүй юм.

Эх сурвалж: mining.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна