• Эхлэл
  • Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна

Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна

2016/01/26

“Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа аль хэдийн эхлээд байгаа.

Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа, хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2016” үзэсгэлэн худалдааг “Мишээл Экспо” ХХК-аас 2016 оны  нэгдүгээр сарын 19-с, 28-нийг дуустал “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд арван өдрийн турш зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн дуусахад ердөө хоёр хоног үлдээд байна.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм. Нийт 130 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа.

Үзэсгэлэнд Цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал бусад гэр ахуйн бараагаас бүрджээ.

Үндэсний томоохон үйлдвэрүүдээс эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчууд гээд зуу гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Түүнээс гадна үзэсгэлэнгийн танхимын гадна сүү цагаан идээ, жимс, загас гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 09.30-19.00 цагийн хооронд нээлттэй байх бөгөөд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үүнээс гадна бөхийн өргөөний гадна талбайд сүү, цагаа идээний худалдаа явагдаж байна. Үнийн хувьд тийм ч ялгаа алга.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа маргааш буюу энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна