• Эхлэл
  • АСЕМ-ын уулзалтад зориулж машин худалдаж авахгүй

АСЕМ-ын уулзалтад зориулж машин худалдаж авахгүй

2016/01/27

АСЕМ-ын арга хэмжээнд зориулж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс гадна АСЕМ-д зориулж 50 ширхэг бенз автомашин худалдаж авсан гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл автомашин худалдаж аваагүй байгаа бөгөөд 45 машин шаардлагатай хэдий ч уулзалтын дараа зарах боломжгүй учраас авах шийдвэрийг яаран гаргаагүй. 

Төрд үйлчилж байгаа авто машинуудаас гадны төрийн тэргүүн, төлөөлөгчдөд унуулах боломжтой эсэхийг судалж үзсэн. Гадны төрийн тэргүүнүүдэд унуулчихаар машин бол байхгүй. АСЕМ-ын уулзалтад зориулж машин худалдаж авахад төсвөөс нэг ч төгрөг гараагүй хэмээн албаныхан мэдээллээ.

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зургаан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгүүд тогтмол хуралдаж, асуудлуудаа шийдээд явж байгаа бөгөөд Ерөнхий бүтцийн хувьд ГХЯ голлон ажиллах учраас ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргаар яамнаас хүмүүс томилсон хэмээн ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг хэллээ.  

Мөн улс хариуцсан ажилтнуудыг томилсон байна. Нийт 51 улс хоёр ОУ-ын байгууллагыг төлөөлсөн 53 дипломат ажилтнууд томилжээ. Эдгээр хүмүүс тус тусын улсаа дагнан хариуцах бөгөөд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дагалдаж олон хурал, уулзалт төлөвлөгдсөн. Эдгээр уулзалтууд дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд нийт есөн уулзалт болно. 

Ингээд долоодугаар сарын 15,16-нд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болж, гол арга хэмжээнүүдийг Шангри Ла зочид буудалд зохион байгуулна. 

Уулзалтын үеэр ирсэн зочид төлөөлөгчдийг ангилан албаны хүмүүсийг Шангри Ла, Туушин, Блү Скай зочид буудлуудад буулгах бөгөөд бусад зочдыг сонгогдсон 47 буудалд байрлуулахаар төлөвлөөд байгаа аж. АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулна.

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна