• Эхлэл
  • Зээлийн хүүг бууруулна

Зээлийн хүүг бууруулна

2016/01/27

Тэтгэвэр, цалин, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг Сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Монголбанк мэдэгдэл хийлээ.

Монголбанкнаас сүүлийн гурван жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажилласан.

Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш, харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    tegheer buuruul
    2016 оны 02 сарын 23
  • Зочин
    zeel bol or
    2016 оны 02 сарын 23