• Эхлэл
  • Улсын заан Ц.Баярсайхан давж заалдана

Улсын заан Ц.Баярсайхан давж заалдана

2016/01/27

Улсын заан Ц.Баярсайханыг их хэмжээний мөнгө залилсан хэргээр гэм буруутайд тооцон бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаад буй.

Тэрбээр бусдаас 500 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлээ барагдуулсаар  300 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тухай мэдүүлэг өгсөн байдаг. 

Ийн олны танил нэр хүндтэй бөх залилангийн хэрэгт холбогдсонд олон нийт гайхаж байсан билээ.

Тэгвэл Улсын заан Ц.Баярсайхан анхан шатны шүүхийн шийдвэрийн давж заалдан Нийслэлийн шүүхэд хандахаар болсон байна.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна