Өршөөлийн хууль /Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэдэг нэртэй/ аравдугаар сарын 29-нд батлагдсан байна. Энэ хууль батлагдаж, хүмүүс суллагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэд нийгэмд ямар нэгэн байдлаар байр сууриа олж байгаа байх.
Тэгвэл энэхүү хуулиар суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Тухайлбал, эдгээр иргэнд зориулсан “Сайхан амьдрал таны гарт” сарын аяныг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулжээ. Энэхүү аяны хугацаанд суллагдсан иргэд сургалтад хамрагдаж, бизнес хийх төсөл бичиж сурах олон зүйл сурсан аж.
Тухайн сургалтад хамрагдсан иргэдийн бичсэн төслөөс 50-ийг нь шалгаруулан бизнесээ эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслаж байгаа юм байна. Эдгээр иргэдэд тус бүр нэг сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна