• Эхлэл
  • Хүүхдийн мөнгийг ирэх сараас өгөх бололтой

Хүүхдийн мөнгийг ирэх сараас өгөх бололтой

2016/01/27

Хүүхдийн мөнгийг урьд нь сар бүрийн 20-25-ны хооронд олгодог байсан. Харин сар бүр хэвшил болсон энэхүү хугацаатай давхцаад УИХ-ын тогтоолд өөрчлөлт орох асуудал тулгарсан. Энэхүү шинэ өөрчлөлтийг УИХ-аас саяхан билээ.

УИХ-аас баталсан энэ шинэ өөрчлөлтөд өрх, гэр бүлүүдийг бүрэн хамруулах үүднээс энэ сарын 31-ийг дуустал Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа, шинээр бүртгүүлэх иргэдийнхээ хүсэлтийг тодорхой маягтын дагуу орон даяар сум, хорооны нийгмийн ажилтнууд бүртгэж байгаа аж.

Иймд иргэд энэ сарын 31-ний дотор сум, хорооны нийгмийн ажилтнууд дээрээ очиж шинээр бүртгүүлэх өргөдлөө өгсөн тохиолдолд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна. Шинээр хүлээн авсан өргөдлийн дагуу нийслэлд бол хоёругаар сарын 1, 2-ны дотор системдээ иргэдийнхээ мэдээллийг шивж оруулаад хоёрдугаар сарын 3-наас эхлээд Монголбанк, Сангийн яам руу мөнгө авах файлаа шилжүүлэх юм байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хоёрдугаар сарын 5, 6-ны өдрөөс хэтрэхгүй 2016 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө бүрэн хэмжээгээр иргэдийн дансанд орох бололтой. Харин дараа дараагийн сарын хүүхдийн мөнгө урьдын адил хугацаандаа иргэдийн дансанд орох боломжтой болж байгаа. Цаашдаа ирэх хоёрдугаар сараас эхлээд Монголын хүүхэд бүрт олгогдох хүүхдийн мөнгө цаг хугацаандаа тавигдаад явах боломжтой болсон гэнэ.

 


Сэтгэгдэл байхгүй байна