Сүүлийн хэдэн өдөр хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүлээд байсан “Юнивишн”-ий асуудал үргэлжилсээр байна.
Хэрэглэгчид бухимдах болсон шалтгаан нь өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулж хэрэглээг хязгаарлахаа зарласан явдал.
Тодруулбал: “Юнивишн” энэ сарын 20-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хэрэглээндээ нийлүүлэн сонгодог" үйлчилгээний багцын санал гаргасан нь ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Гэтэл иргэдийн хувьд хязгааргүй хэрэглээг илүү ихээр сонирхож байгаа тул өөрсдөөс нь асуулгүйгээр хэрэглээг нь өөрчилж хязгаарлаж байна гэж үзсэн.
Бүр цаашилбал, хэрвээ “Юнивишн”-ээс татгалзаж өөр компани сонговол анх худалдан авсан төхөөрөмжөө тэд буцаан авах уу гэсэн хэрэглэгчдийн асуултад хариу өгөхгүй байгаа бүдүүлэг авир нь тэднийг ШӨХТГ-аас шалгуулахад хүргэв үү.
Тодруулбал: ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, ”Юнивишн”-ийг шалгахаар болжээ.
Хэрэглэгчид ШӨХТГ-т гомдол гаргаж тус газрыг шалгаж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн сүүлийн үед ШӨХТГ-т “Юнивишн” компанитай холбоотой гомдол ихээр ирэх болсон байна. Тиймээс ажлын хэсэг гарч тус газрыг шалгахаар болжээ
Сэтгэгдэл байхгүй байна