Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Оюу Толгойн 4,4 тэрбум ам.долларын санхүүжилтийн асуудал шийдэгдэсэнээр энэ төсөл урагшлах нь тодорхой болсноос хойш гүний уурхайн барилгын ажлыг Америкийн Жейкобс компани гүйцэтгэхээр болсон, удахгүй ажилчдаа авч эхэлнэ гэсэн ам дамжсан яриа явсаар байгаа.
Тэр бүү хэл 3-р сар гэхэд 80 гаруй гадаад гэр бүл Монголд нүүж ирнэ, байр хайж байгаа гэсэн ховыг Улаанбаатарт амьдардаг гадныхан ярьсаар.
Үүнийг батлаж Жейкобс компани өөрийн ЛинкедИн хуудсанд Улаанбаатарт байрлах ажлын байрнуудыг зарлаж эхэлжээ. Төслийн нягтлан, инженер, агуулахын нярав, офис менежер, цахилгааны инженер гэсэн ажлын байрнуудын зар тавигдсан аж.
Монголд танигдаагүй Жейкобс Инженеринг компани 1947 онд байгуулагдсан, Нью-Йоркийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалдаг, газрын тос ба химийн бодис, барилга болон дэд бүтэц, сансар болон технологи, үйлдвэрлэл гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна