Шангри-Ла зочид буудлын зүүн талд байрлах Шангри-Ла төвийн баригдаж буй барилгад гал гарчээ.
НОБГ-аас гал унтраах дөрвөн машин дуудлагын дагуу очсон бөгөөд онцгой байдлынхан галыг унтраахаар ажиллаж байна.
Галын шалтгааныг одоогоор тогтоогүй бөгөөд галын шалтгаан нь барилгын дээврийн ажил хийгээд өдөр болгон гал түлэж байгаатай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал байна.
Шангри-Ла төвийг нь энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан. Тус төв нь Нийслэлийн хэмжээнд хамгийн томдоо орон барилгын нэг ч гэлээ хэл ам их дагуулж буй.
Тэгвэл иргэд дээрх барилгын талаар тийм ч ам сайтай байдаггүй. Иргэд “Паркын талбай дээрэмдсэн учир ажил нь бүтэхгүй байгаа юм.
Газар нь хэл ам их дагуулсан. Хүүхдийн аж жаргал инээдийг хулгайлсан барилга, одоо хүүхдүүдэд сайхан дурсамж үлдэхгүй.
Яагаад гэвэл парк нь жижиг олон хүнд даруулах шахдаг, тоглоом нь хүрэлцээгүй хэдэн ч цаг хамаагүй оочирлож байж толгоомон дээрээ суудаг” хэмээн барилгын ажилд тийм ч ам сайтай байдаггүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна