• Эхлэл
  • Автомашинуудыг онцгой албан татвараас чөлөөлнө

Автомашинуудыг онцгой албан татвараас чөлөөлнө

2016/01/28

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.

Үүнд зориулж 50 ширхэг бенз автомашин худалдаж авсан гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл автомашин худалдаж аваагүй байгаа бөгөөд худалдаж авсан ч уулзалтын дараа зарах боломжгүй учраас авах шийдвэрийг яаран гаргаагүй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Улсын төсөв хүндрэлтэй байгаа тул шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд АСЕМ-ын   бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибюьтор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөхөөр Засгийн газар дээрх төслийг мэдүүлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна