• Эхлэл
  • 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

2016/01/28

Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл байгаагаас 1939 нь хайгуулынх, 1497 нь  ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1497 компаниас 280 нь 2016 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. Одоогоор 130 нь ажлын төлөвлөгөөгөө батлуулж, зөвшөөрлөө аваад байгаа аж. Үүнээс харахад энэ онд уул уурхайн үйлдвэрлэгчдийн тоо багагүй хувиар буурах хандлагатай байгаа юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 2015 оны Засгийн газрын 511 дүгээр тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ онд тус салбарын үйл ажиллагаа сэргэж, эдийн засгийн байдал сайжрана хэмээж байсан ч байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Мөн уул уурхайн компаниуд бүгд энэ онд хэвийн ажиллах уу? гэдэг оньсого шиг байгаа юм. Өмнөх онд олон хүчин зүйлээс болж тус салбарын үйл ажиллагаа тийм ч амжилттай байгаагүйг албаныхан хэлж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ахр
    тэртээ тэргүй 6000 орд газарыг олоод нөөцийг нь тогтоочихсон байхад дахиад хайгуул майгуул гэж жүжиглэхээ болимоор юм
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    АМ”ын хууль нь дотроо өөр өөрөөр тайлбарлагдах заалт орчихоод хүмүүсийг мөн ч их мөнгө, цаг заваар нь тоглосон доо. Тэр талбайнууд нь тэгээд 90% нь хоосон гээд л бодчихоороо Баталгаатай шүү
    2016 оны 01 сарын 30