Агаарын бохирдлын талаар ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа.
Жил ирэх тусам агаарын бохирдлын хэмжээ ихэссээр байгаа ба Улаанбаатарт жилдээ 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн судалгааг гаргасан байна.
Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаагаар агаарын бохирдол хүүхдүүдэд уушгины хатгалгаа, томчуудад зүрх судасны өвчин хүндрэх шалтгааны нэг болж байгаа аж.
Ийн агаарын бохирдол нь хүний амь насанд ч авултайгаар нөлөөлөж байгаа бөгөөд 465 жирэмсэн эмэгтэйг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол ургийн жин, өндөрт нөлөөлж буйг тогтоожээ.
Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа агаарын бохирдлын нөлөө хоёр дахин өссөн гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байна.
Мөн гадаад орчны агаарын бохирдлоос гадна дотоод орчин буюу орон байр доторх агаарын чанар хангалтгүй байгаа нь ч анхаарал татаж байгаа аж.
Дотоод орчны агаарын бохирдол, нарийн ширхэгт тоосонцор хүний эрүүл мэндэд 70-80 хувиар сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүний 50 орчим хувь нь тамхины утаа юм байна.
Агаарын бохирдолд өртөмхий бүлгийг тодорхойлсон учраас цаашид хэрхэн хамгаалах арга замыг тогтоохоор хоёр байгууллага дараагийн судалгааны ажил эхэлсэн байна. “Угаар 2” нэртэй дараагийн судалгаа 2020 он хүртэл үргэлжилнэ аж.
Сэтгэгдэл байхгүй байна