"Оргил рашаан сувилал" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан О.Сэмэрийг хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг шүүхээс тогтоож шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн томилсон байна.
"Оргил рашаан сувилал" 1974 оны сүүлчээр 300 ортойгоор ашиглалтад орсон манай томоохон цогцолбор сувиллын нэг. Эдүгээ 42 жилийн түүхтэй уг байгууллагыг Монголын Улсын Засгийн газраас төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалтад оруулан 100 хувь хувьчлахаар баталсан билээ.
Хувьчлалын сургаар тус байгууллагын удирдлагуудын талаар хэт улстөржүүлсэн, худал мэдээллүүд ихээр цацагдаж, захирлыг ажлаас нь халсан анхаарал татаж байсан. Тэгвэл ийнхүү хуучин захирлыг нь хууль бусаар ажлаас халсныг нь ийнхүү тогтоосноор О.Сэмэр ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна