Эрүүл мэндийн хөгжлийн төвд одоогоос хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн яамны Улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум 570.0 сая төгрөгийн гурван ширхэг нүүдлийн эмнэлгийн автомашиныг “Лаб тех” ХХК-иас авч байлаа. Өргөн уудам газар нутагтай, өвчлөл өндөртэй манайх шиг улсад үнэхээр хэрэгтэй эд.
Гэвч харамсалтай нь өнөөдөр энэхүү нүүдлийн эмнэлгийн машин хэнд ч ашиглалтгүй шахам байна. Өргөн уудам газар нутагтай, өвчлөл өндөртэй манайх шиг улсад үнэхээр хэрэгтэй эд.
Эдгээр автомашинуудын ашиглалттай танилцахад жилийн туршид “Нүүдлийн рентген” эмнэлгийн тоног төхөөрөмжөөр зөвхөн хоёр өдөр нийт 70 хүнд, “Нүүдлийн шүдний эмнэлэг”-ийн тоног төхөөрөмжөөр нийт 60 хүнд үзлэг оношлогоо хийсэн байна. Гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй гэхэд дэндүү чамлалттай бус уу.
Унасан хүүхдэд шалтаг мундахгүй гэдэг дээ. Эдгээр автомашинууд арын хэсгээрээ газраас дээш 35 см өргөгдсөн, дугуй жижиг, шороон замаар явах боломжгүй, жолоочийн толь нь хажуу талаа харах боломжгүй юм байх. Ухрах үед үзэгдэх орчин нь хязгаарлагдмал, хоёр тэнхлэгийн хоорондын зай болон хойд тэнхлэгээс хойд гэрлэн дохионы өнцөг хүртэлх зай бага гэнэ. Тиймээс савалгаа ихтэй. Овор ихтэйгээс хадгалах гаражгүй гээд л олон тайлбар бэлтгэсэн байна. Түүнийгээ ч асуудал үүсэхэд түгдрэлгүй хэлдэг.
Машины хувьд тийм байлаа гэхэд доторхи тоноглол нь хаа ч газардахгүй сайн гэдгийг тэд мартсан бололтой.
“Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрөөр явуулын шүдний эмнэлэг сургуулийн хашаанд зогсоод үзлэг хийж байсан санагдана. Гэтэл өдгөө тэрбум гаруй төгрөгийн нүүдлийн эмнэлэг хэнд ч хэрэглэгдэхгүй хашааны сахиул болж байна. Хувийн эмнэлгийнхэн ажиллаж болоод байдаг. Улсынх нь шалтаг хэлээд хөдөлдөггүйн учир юунд байна аа.
Холоо байг гэхэд хот дотроо, хар замтай аймгуудад үзлэг шинжилгээ хийж болдоггүй л юм байх даа.
Эдгээр машиныг тоож даатгуулсан ч үгүй. Одоо бүр гараж ч үгүй гадаа хашаанд бороо, шороо, цасанд даруулаад ашиглалтгүй байсаар байна. Өнөөдөр монголчуудад туйлын хэрэгтэй өндөр үнэтэй нүүдлийн эмнэлгийг ашиглавал хэн хэндээ хэрэгтэй л баймаар. Эрүүл мэндийн яамныхаан, энэ сайхан эдээ ашиглаач ээ. Ашиглаж чаддаггүй юм бол ашигладаг нэгэнд нь ядаж түрээслээч ээ. Өчнөөн үнэтэй эмнэлэг хашаанд сахиул болсоор эцэс сүүлд нь төмрийн хаягдал дээр хаягдах вий.
Сэтгэгдэл байхгүй байна