Төлөөлөгчдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин /Xing Haiming/ хүлээн авч уулзлаа.
Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Энх мэндийн хадаг” тоглолтод оролцохоор Өвөрмонголын 40 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо өчигдөр хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн газрын дарга Эрдэнэбулаг /Chen Baoquan/ болон түүний төлөөлөгчдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин /Xing Haiming/ хүлээн авч уулзлаа.
Эх сурвалж:http://www.solongonews.mn
Бусад зургийг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна