• Эхлэл
  • Өнөөдөр 2-3 сая төгрөгийн азтан тодорно

Өнөөдөр 2-3 сая төгрөгийн азтан тодорно

2016/01/31

Шинэчлэн баталсан НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа. Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшууллыг буцаан авах эрхтэй болсон.

Үүнээс гадна НӨАТ-ын урамшууллын анхны азтануудыг тодруулсан. Азтануудын мөнгө дансанд нь орсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр нийт 4800 орчим азтанг тодруулах юм байна. Тэднээс 2-3 сая төгрөгийн азтан тодрох магадлал өндөр байгаа юм. Азтануудыг тодруулах сугалаа өнөөдөр МҮОНРТ-эр 19:30 цагт шууд цацагдана.


Сэтгэгдэл байхгүй байна