• Эхлэл
  • Хулгайн хохирлоо нөхөх гэж хулгай хийжээ

Хулгайн хохирлоо нөхөх гэж хулгай хийжээ

2016/01/31

Сар шинийн баяр болох дөхөж томоохон худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байгаа.

Яг энэ үеэр хулгай дээрмийн хэрэг гарч байгаа тул  иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас зөвлөж байна.

Үүнээс гадна найман удаагийн давтан хэрэгтэй хулгайн бүлэглэлийг барьж саатуулжээ.

Хэрэгтэн Б нь 18 настай бөгөөд сургуульд сурдаггүй байна. Мөн энэ удаа дахин хулгай хийх болсон нь өмнөх хулгайн хэргийн хохирлоо нөхөн төлөхийн тулд давтан хэрэг хийжээ.

Тодруулбал: хэрэгтэн СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн цонхыг хөшиж, нөүтбүүк болон бэлэн мөнгийг хулгайлжээ. Тэрээр энэхүү хулгайн үйлдлээ “Явж байгаад цэцэрлэг харанхуй байхаар нь санамсаргүй орсон, хулгайлсан бэлэн мөнгөөр тоглоод дуусчихсан, нөүтбүүкийг цагдаад хураалгасан” гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл байхгүй байна