Иргэдийн санаатай болон санамсаргүй байдлаас болж гал түймрийн хэрэг буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо “ГССҮТ-д Баянхошууны ... тоотоос түлэгдсэн хүн түргэн тусламж /103/-аар хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн шалгахад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд суух 39 эрэгтэй С нь гар хийцийн нам даралтын зуух галлаж байх үед зуух нь дэлбэрч түлэгдэж гэмтсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо ”Бүс нуурын ... тоотын иргэн 29 настай эрэгтэй А нь эхнэр 31 настай эмэгтэй Е-тэй маргалдалдсны улмаас гэрээ шатаасан байжээ. Тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.
Ж.ӨӨДЛӨН
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
Сэтгэгдэл байхгүй байна